Moderna-гийн үйлдвэрийн 500 тун вакциныг сүйтгэсэн Америкийн эрүүл мэндийн төвийн ажилтан 10 жилийн хорих ял сонсож магадгүй. Тэрбээр буруугаа хүлээсэн бөгөөд санаатайгаар үйлдсэн гэдгээ мэдэгджээ.

Висконсин мужийн эмзүйч Стивен Бранденбург 500 тун вакциныг хөргөгчнөөс гаргаад, шөнө хонуулжээ. Энэ вакциныг тухайн эмнэлгийн 57 өвчтөн хийлгэсэн байна.

Стивен Бранденбург 10 жилийн ял авахаар болсноос гадна тэрбээр Moderna-гийн вакцинд угаасаа таагүй ханддагаа хүлээсэн байна. Бранденбург энэ тухай хамт олондоо 2 жилийн турш хэлж байсан бөгөөд вакцинууд хүний ДНК-ийг гэмтээдэг гэжээ.

Бостоны эмнэлэгт үүнтэй адил тохиолдол гарсан юм. Эмнэлгийн үйлчлэгч Moderna компанийн коронавирусийн вакцин хадгалж байсан хөргөгчийг санаатайгаар салгаж, 2000 орчим тун вакциныг ашиглагдахааргүй болгожээ.

Орчуулсан Э.Март : 360tv.ru/news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн