2021-01-27 09:481min00

Монголын ZEUS баг ДАШТ-ий гуравдугаар байрт шалгарлаа

pab

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан “Dubai PUBG mobile global championship” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ баг 292 оноотойгоор 3 дугаарт байрт шалгарсан байна.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд гуравдугаар байранд орсон манай багийнхэн 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-ыг шагналын эзэд болж улмаар дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байгаа юм.

ZEUS багийн үндсэн бүрэлдэхүүнд О.Бат-Оргил(Ronin), С.Ундрах(Undaak), Б.Золбоот(Zyol), Н.Дулаанжаргал(Abely), Б.Тэнгис(ICY), Б.Билгүүн(Godless) нар багтдаг ажээ.

Энэхүү тэмцээний аваргаар Хятадын NOVA баг тодорсон бол хоёрдугаар байранд мөн Хятадын 4AM баг шалгарлаа.

 

Л.Баяр