Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэмжийн төрлүүдээс хүргэж байна.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж: Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн даатгуулагчид хамаарна.
Шимтгэл төлсөн хугацаа | Тэтгэмж бодох хувь |
5 хүртэл жил | 50 % |
5-14 жил | 55 % |
15 ба түүнээс дээш | 75 % |
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг дор дурьдсан хувь хэмжээгээр бодно.
Жишээ нь: Даатгуулагч 7 дугаар сард өвдөж 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авчээ. Нийт 9 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэвэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно.
Хөдөлмөрийн чадвар түр алдахаас өмнөх дараалсан 3 сар Ажлын хоног Шимтгэл төлсөн сарын орлого
Хөдөлмөрийн чадвар түр алдахаас өмнөх дараалсан 3 сар | Ажлын хоног | Шимтгэл төлсөн сарын орлого |
4-р сар | 20 | 500 000 |
5-р сар | 23 | 500 000 |
6-р сар | 21 | 500 000 |
Нийт | 64 | 1500 000 |
1 өдөрт ногдох цалин хөлс 1500000/ 64 = 23 437
1 өдөрт ногдох тэтгэмж 23437 х 55% = 12890
8 хоногийн тэтгэмж 12890 х 8 хоног = 103125 төгрөг
Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй хугацаандаа ажлын 8 хоногт ногдох 103125 төгрөгийн тэтгэмж авна.
Бүрдүүлэх бичиг баримт: Нийгмийн даатгалын дэвтэр, Эмнэлгийн хуудас
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам