АНУ-ын биотехнологийн “Moderna” компанийн бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцин нь мутацид орсон шинэ хувилбаруудаас хамгаалах чадвартайг тогтоосон талаар тус вакциныг бүтээгч эрдэмтэд өчигдөр /2021.01.25/ мэдээлэл хийлээ.
Лабораторийн эхний туршилтаар вакцин Их Британи, Өмнөд Африкт илэрсэн вирусийн шинэ хувилбаруудын эсрэг дархлаа үүсгэж байгаа нь харагдсан байна.
Их Британиас гаралтай covid-19-ийн шинэ хувилбар нь энгийн covid-19 өвчнөөс 70 хүртэл хувиар илүү хурдтай халдварладаг гэж эрдэмтэд үзэж байгаа ба одоогийн байдлаар бүтээгдсэн бүх вакцинууд анхны хувилбарын эсрэг бүтээгдсэн юм. Гэхдээ шинэ хувилбарт ч адил үйлчлэх ёстой гэж үзээд туршиж эхэлсэн. “Moderna”-ийн вакцин Их Британиас гаралтай шинэ төрлийн вируст илүү сайн үйлчилж байгаа ч Өмнөд Африкийн хувилбарын эсрэг тогтсон дархлаа богино настай байж болзошгүй байна.
Л.Баяр