COVID-19-ийн тохиолдол батлагдсан тул “Саруул тэнгэр 2” хотхоны 103 дугаар байрны II орцыг хамгаалалтад авлаа

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Саруул тэнгэр 2” хотхоны 103 дугаар байрны II орцны оршин суугчаас коронавирусийн халдвар илэрчээ. Иймд тухайн орцонд өнөөдрийн 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалтад авлаа.
Дүүргийн Онцгой комиссоос тухайн орцны иргэдийг PCR шинжилгээнд яаралтай хамруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс
