2017-06-19 16:291min02

Говь компаний агуулах үйлдвэрт ажилчид гал алдсан байж магадгүй

Говь

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс “Говь” компанийн агуулах, үйлдвэрт гарсан галын дүгнэлтийг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Хэлтэсийн дарга  Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  барилгын дээвэрт засварын ажил хийж байсан ажилчид борооны дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, хар лакыг хайлуулахдаа газ ашиглан ил гал гаргасан болохыг илрүүлжээ. Газны хий нь агааржуулалтын хоолойд хуримтлагдаж, цагийн дараа утаа болон уугьж, гал алдсан байна.

Тухайн үед засвар хийж байсан найман хүн цагдаагийн байгуулагад өгсөн мэдүүлэгтээ хар лак хайлуулахаар хийн газаар ил гал гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.

Тэднийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас томилогдсон ажлын хэсэг эцсийн байдлаар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.