Япончуудын 86 орчим хувь нь цар тахлаас болоод Токиогийн зуны Олимпийн наадмыг явуулах хэрэггүй гэж үзэж байгааг Asahi Shimbun-ы санал асуулгын үр дүн харуулжээ.
Ингэхдээ асуулгад оролцогчдын 51% нь наадмыг дахин хойшлуулах хэрэгтэй гэсэн бол 35% нь бүрмөсөн цуцлах нь зөв гэжээ. Харин Японы 10 хүн тутмын нэг нь буюу 11% нь л наадмыг тогтсон хугацаанд явуулах ёстой гэжээ. Судалгааг нэгдүгээр сарын 23-24-ны хооронд утсаар явуулсан бөгөөд 1,6 мянган хүн хамрагджээ.