Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хатгал руу алсын дуудлаганд явж байсан автомашин осолдож, хоёр эмч амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 23-ны өдөр гарлаа. Тэд Хөвсгөл аймгийн Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар байжээ. Тэд хоёулаа 1991 онд төрсөн, 30 настай залуус байжээ.
Талийгаачийн эр гэр, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.