Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.01.21) нийт 1633 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1450 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 138 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 10, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 60, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 155, хүний биед халдсан 60, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 261 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 134 тохиолдол гарчээ.

Цагдаагийн ерөнхий газар

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн