Энэтхэгийн баруун хэсэгт орших Махараштра мужийн Пуна хот дахь биотехнологийн “The Serum Institute” компанийн вакцины үйлдвэрт гал гарч, таван хүн амь үрэгджээ.
Албаны эх сурвалжуудын мэдээлснээр барилгын ажил явагдаж байсан үйлдвэрийн өргөтгөлийн хэсэгт анх гал гарсан бөгөөд түймэр “COVID-19”-ийн вакцины үйлдвэр болон вакцин хадгалах байгууламжуудад хохирол учруулаагүй аж. Мөн одоо үйлдвэрлэгдээд байгаа 50 сая тун вакцин галд өртөөгүйг гэжээ.
Тус компани “AstraZeneca”болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг “Covishield” вакциныг үйлдвэрлэж буй юм.
Энэтхэг улс covid-19-ийн эсрэг хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа ба нэг нь “Covishield” вакцин бол нөгөөх нь дотоодын биотехнологийн “Bharat Biotech” компанийн бүтээсэн “Covaxin” вакцин юм.
Энэтхэг улс нь Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр “Covishield” вакцинаас Монголд хандивлахаар болсон талаар талууд мэдэгдсэн билээ.
Л.Баяр