Дэлхийд

Хятадыг хэвлэл мэдээллийн цензурээ зогсоохыг уриалав

Чөлөөт хэвлэлийн холбооноос Хятадын төр засгаас хэвлэл мэдээллийнхээ эрх чөлөөг хязгаарлахаар оролдож байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Учир нь Хятадад өдгөө дор хаяж 47 сэтгүүлч ял эдэлж байна.

Канад, Чех, Дани, Эстони, Финланд, Герман, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Словак, Словени, Их Британи, АНУ-ын төлөөлөгчдийн гарын үсэг зурсан мэдэгдэлд “Хятадын төр засгаас хэвлэл мэдээллийн хэрэгслийнхээ эрх чөлөөг хязгаарлах гэсэн байнгын оролдлогод бид ихээр түгшиж байна. Хэвлэл мэдээлэл бол хүний эрх, суурь эрх чөлөөг хамгаалах чухал элемент юм. Өдгөө Хятадад дор хаяж 47 сэтгүүлч өргөст торны цаана байна. Энэ бол дэлхийн аль ч улсад байхгүй их тоо юм” гэж Канадын ГХЯ-наас нийтэлсэн энэ мэдэгдэлд тэмдэглэжээ.

Тэд Ухань хотын COVID-19-ийн нөхцөл байдлыг ил болгосон сэтгүүлч эмэгтэй Жан Жаныг болон ажлаа хийж яваад шоронд орсон бүх сэтгүүлчийг суллахыг шаардсан байна. “Сэтгүүлчдийг баригдах вий, шахагдах вий гэсэн айдасгүйгээр ажил үүргээ гүйцэтгэхийг бид Хятадын төр засагт уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: korrespondent.net

Орчуулсан Э.Март

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close