Энэ сарын 19 -нд нийслэлийн “Өргөө” амаржих газарт төрсөн эхээс Covid-19 илэрсэн тул тус эмнэлэг эхчүүдийг хүлээн авах боломжгүй байгаа билээ. Тус амаржих газраар үйлчлүүлдэг иргэд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тус амаржих газрын хэвийн үйл ажиллагаа эхлэх хүртэлх хугацаанд дараах хуваарийн дагуу үйлчлүүлнэ үү.
Үүнд:
• Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд -Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд
• Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт
• Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржих газрын тусгайлан бэлтгэсэн байранд очиж үйлчлүүлнэ.
Л.Баяр