УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ж.Мөнхбат гишүүн “Нийгэмд үүссэн нөхцөл байдал, улстөрийн нөхцөл байдалтай уялдуулж Ерөнхий сайд улстөрийн шийдвэрээ гаргасан байна.
Улстөрд шинэ жишиг тогтоосон, ёс зүйн огцролт болж байна. Өнөөдрийн Ерөнхий сайдын огцрох хүсэлт Монголын улстөрийн түүхэнд шинэ хуудас болж үлдэж байна. Ерөнхий сайдын ачаа, хариуцлагыг үүрч явна гэдэг амаргүй ажил. Цар тахал дэлхий нийтийг хамарсан хүнд үед У.Хүрэлсүхийн засгийн газар сайн ажилласан.
Тодорхой хэмжээний алдаа гарсан тиймээс ёс зүйн огцролтыг хийж байна гэж ойлгож байгаа. Цаашдын засгийн газар ёс зүйг өндөрт тавьж, ард түмний эрх ашгийг хүндэтгэн ажилладаг байх үлгэр дуурайллыг авах хэрэгтэй гэж бодож байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнгын хороон дээр улстөрөөс гараагүй, УИХ-ын гишүүний ажлаа хийнэ гэж хэлсэн, цаашдын ажилд нь амжил хүсье” хэмээв.
Н.Батаа