Зургийн эх сурвалж: IKON.mn

Төрөх эмнэлгээс нимгэн халад, таавчигтай нь авч гарсан дөнгөж төрсөн эх, нярай хоёрыг өмгөөлсөн иргэд өчигдөр талбай дээр жагсаал хийж, Улсын онцгой комиссыг буруушаасан. Хамгийн сүүлийн хүн шөнө орой болтол талбай дээр өнжсөн жагсаал сүүлдээ халамцуу хүмүүсээр дүүрч байгаад иргэд одоо дургүйцэж байна. Өмнө нь болж байсан төлбөртэй, мөнгөтэй жагсаалын дүр төрх давтагдсан нь иргэдийн урмыг хугалж эхэлжээ. Яагаад жагсаал эмх замбараагүй болж, жагсаалыг хэн үймүүлсэн тухай мэдээллүүд нь өнөөдөр ил болж, хүмүүс олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхлээд байна.

Энэ талаар Хөдөлмөрийн үндэсний намынхан өөрийн пэйж хуудастаа бичсэн байна. Өчигдөр үдээс хойш УИХ дахь АН-ын гишүүд ирж мэдэгдэл хийснээс жагсаал эмх цэгцээ алдаж, танил технологитой улс төрийн хар жагсаал болж хувирсан. Үүний цаад учир өнөөдөр тайлагдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр 12:00 цагаас эхлэн АН-ын үүр болгоноос жагсагч цуглуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн ба жагсагчдад согтууруулах ундаа зохион байгуулалттайгаар тарааж, бэлдсэн уриа лоозон, халуун аарцаар хангаж мэргэшсэн жагсаалын зохион байгуулалтад орж эхэлжээ.

Ерөнхийлөгчийн шууд удирдлагатай явсан жагсаал өнөөдөр ч мөн үргэлжилж Ц.Тувааны заавраар П.Нүрзэд, Ө.Шижир, О.Батханд нар зохион байгуулж Засгийн газрыг огцортол жагсаж, цаашлаад өлсгөлөнгийн хэлбэрт хүртэл шилжихээр тохирсон талаар мэдээлжээ. Мөн төлбөрт жагсагчдыг архи, аарцаар хангах ажлыг М.Есөнмөнх хариуцаж талбай зүүн талын Номадсын ресторануудаас нийлүүлэхээр тохирсон гэнэ.

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн, Сөрөг хүчний хувьд эрх баригчдыг муухай харагдуулах нь АН-ын ажил мөн боловч нөхцөл байдал хурцдаж иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсвэл цар тахлын үеийн онцгой дэглэмийг хэн мөрдүүлэн хэрэгжүүлэх вэ. Олон хүний амь нас хохирвол хэн хариуцлага хүлээх вэ гэжээ.

Болж өнгөрсөн ард түмний жагсаал хэрхэн үймэж байгааг өчигдөр Зон олны намын дарга Э.Одбаяр мэдэгдэж, “Женкогийн хүмүүс хүрээд ирсэн, Тавантолгой, Оюутолгой ярьж улстөржөөд эхэллээ. Жагсаал зорилгоосоо хазайж эхэллээ” гэсэн бол Ерөнхийлөгч жагсаалыг хэрхэн самарч, АН-ынхныг турхирсан талаар ХҮН-ынхан ч ийн байр сууриа илэрхийлээд байгаа нь энэ.

Г.Эгшиг

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн