2021-01-21 15:591min00

Ерөнхий сайд У. Хүрэлсүх 16 цагаас олон нийтэд хандаж мэдэгдэл хийнэ

Хүрэлсүх

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын тэргүүний хувиар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн тухай хэвлэлүүд мэдээлээд байна.

Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, бүлгийн гишүүд засгийн газрыг огцруулахын дэмжсэн тухай мэдээлэл сошиалд цацагдаж, дараагийн засгийн газар, засгийн газрын тэргүүний таамаг ч яваад эхэлжээ. Ямаргтай ч улстөрд олон таамаг олон нийтийн дунд өрнөж байна. Энэ бүх таамаг мэдээлэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулт өгч, 16 цагаас мэдэгдэл хийх нь ээ.

Н.Батаа