Живх өмссөн “Трамп жаал”-ын дүрстэй үлээдэг бөмбөлөг Лондон хотын музейн коллекцид орлоо. Гелийгээр дүүргэсэн, АНУ-ын Ерөнхийлөгчийг дүрсэлсэн энэ бөмбөлгийг хамгийн анх 2018 онд Доналд Трампыг Британид айлчлахыг эсэргүүцэн Лондон хотод хөөргөж байсан юм.
Тэр цагаас хойш Франц, Аргентин, Ирланд, Дани зэрэг газруудаар аялж яваад Лондон хотын музей эсэргүүцлийн цуглуулгадаа дуртайяа хүлээн авахаар болжээ.