НҮБ-ын Хар тамхитай тэмцэх хороо ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг 2020 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 4 дүгээр жагсаалтад багтаж байсан “каннаби болон түүний давирхай, ханд зэргийг хассан байна.
Гэвч тус конвенцийн 1 дүгээр жагсаалт буюу “Олон улсын хяналтад байх бодисын жагсаалт”-аас хасаагүй аж.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар тухайн бодистой холбоотой аливаа үйлдэл нь хууль бус ба хатуу хяналтад байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас анхаарууллаа.