Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Жон Рокфеллер, Лаура Спелман: Харамч хатуу тэрбумтнууд ч 50 жил төгс амьдарсан хосын түүх – updown.mn

Жон Рокфеллер, Лаура Спелман: Харамч хатуу тэрбумтнууд ч 50 жил төгс амьдарсан хосын түүх

Жон Рокфеллер долларын анхны тэрбумтан гэдгээрээ түүхэнд нэр нь бичигдэж үлджээ. 2000-аад онд тэрбээр бүх цагийн үеийн түүхэн дэх хамгийн баян хүнд тооцогдож байв. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 2007 оны ханшаар бодож үзээд 318 тэрбум ам.доллар гэж үнэлжээ.

Гэвч бизнест түүн шиг хатуу, харамч хүн байсангүй. Түүнийг Кливлендийн Мефистофель, долларын пастор гэж хочилдог байлаа. Гэсэн хэдий ч тэрээр хагас зууны турш эхнэртээ үнэнч байж, шөнө дөлөөр хүүхдүүдээ тайтгаруулдаг сайн аав байсан гэдэг.

Рокфеллер нь ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд хүүхэд байхаасаа л баян болно гэсэн цорын ганц зорилготой амьдарч иржээ. Бизнесийн анхны гараагаа хүүхэд байхаасаа, эцгийнхээ ачаар хийж эхэлсэн байна.

Долоон настайдаа Жон дэлгүүрээс чихэр бөөндөн авч, дараа нь эгч дүүстээ ширхэглэн зарах байдлаар хөрөнгөө зузаатгаж сурчээ. Мөн цацагт хяруул зарахаар үржүүлж, аж ахуйн зардал, орлогоо нарийн тооцдог болжээ. Мөнгө зээлийн нарийн ажиллагааг өөрийн туршлагаараа таньж авсан хүү 13 насандаа хөршдөө жилийн 7 хувийн хүүтэйгээр 50 ам.доллар зээлүүлсэн байна.

16 настайдаа Жон Рокфеллер эцэг эхийнхээ зөвлөмжөөр их сургуульд элсэхийнхээ оронд худалдааны сургуулийн 3 сарын курс сонгож сурчээ. Курсээ төгссөнийхөө дараа ня-богийн туслахаар, анхны бөгөөд цорын ганц хөлсний ажилтны ажилд орсон байна.

Баяжихын хүсэл болсон Жон Рокфеллер баптист ээжийнхээ нөлөөгөөр маш их шүтлэгтэй хүн байсан бөгөөд 18 насандаа сүмийн ахлахаар сонгогдож, сүмийнхээ барилгын өрийг дарах 2000 доллар цуглуулж чаджээ.

Харин ирээдүйн эхнэр Лаура Жонтойгоо курст сурч байхдаа танилцсан гэдэг. Охины гэр бүл тийм ч ядуу айл биш. Гэхдээ өрхийн тэргүүн нь байнга л хар арьстнуудын эрхийн төлөө тэмдэнэ. Лаура эцгийгээ бүх зүйлд нь дэмжиж, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг хамгаалан тэмцдэг байлаа.

Лаура бас шашинлаг нэгэн байсан нь Жон Рокфеллерт яг нийцжээ. Ааш зангийн хувьд хайртай ээжтэй нь төстэй түүнийг Рокфеллер “Түүний зөвлөгөөгүйгээр би ядуу нэгэн байх байсан” гэж үнэлдэг байлаа.

Дурлалт хос сүмд байнга очиж, байнга л ном уншицгаана. Охин залуу эрийн анхаарал халамжийг таатайяа хүлээн авсан ч гэр бүл бий болгохын тулд санхүү бат бэх байх ёстой гэж шаардаж байлаа. Жон түүнд 118 долларын үнэтэй сүйн бөгж гардуулсан гэдэг.

1864 оны намар Рокфеллер, Спелман нар эхнэр, нөхөр болцгоожээ. Хуримын аяллаараа тэд Ниагарын хүрхрээгээр аялж, буцаж ирэхдээ тодорхой дүрэм журамтай гэр бүл бий болгосон байна. Энэ хоёр хэмнэх, даруу байх, тогтсон хэв маягтай байх гэсэн өөрсдийн гэсэн өвөрмөц аргатай.

Лаурагийн хувьд гэр бүл, орон гэр, сүм гэсэн 3 шүтэн бйи. Харин Жон бол зарчим, эмх журам, хэмнэлт, тооцоо гэсэн зарчимтай. Тэд ням гарагийн мөргөлийг хэзээ ч тасалдуулдаггүй байв. Ямар ч нөхцөлд, аяллаар явах, гэр бүлийн амралттай байсан ч заавал сүмд мөргөл үйлдэнэ.

Лаура 5 хүүхэд төрүүлснээс нэг охин нь багадаа нас баржээ. Жон зөөлөн, халамжтай эцэг байсан бөгөөд эхнэрээсээ түрүүлээд уйлж байгаа хүүхдээ авдаг, амралтынхаа ховорхон хэдэн минутыг хүүхдүүддээ зориулах дуртай аав байжээ. Гурван охин, нэг хүү нь өрхийн тэргүүний үүрд тогтоосон хатуу дүрэм журмыг нягт баримталж өсчээ.

Хүүхдүүд нь багаасаа мөнгө олоход суралцсан бөгөөд гэртээ сайн тусалсан, хичээлдээ сайн үнэлгээ авсан, талбай дээрээ ажилласан гээд санхүүгээр урамшуулдаг байжээ. Гэхдээ буруу зүйл хийвэл торгууль ногдуулна. Хэдий баян айл ч хүүхдүүд нь дундаа дугуйтай байсан гэвэл хэн ч итгэхгүй. Учир нь Лаура хүүхдүүдээ юмаа хувааж сурна гээд илүү дугуй авч өгдөггүй байжээ.

1914 онд Жон, Лаура Рокфеллер нар алтан хуримаа тэмдэглэжээ. Энэ баяраараа Жон бүхий л амьдралынх нь туршид хамт байсан эхнэртээ талархлаа илэрхийлсэн байна. Лаура сүүлийн хэдэн жилээ хэвтэрт өнгөрүүлж, ажлаа хэдийнэ шилжүүлсэн Жон эхнэрийнхээ орноос бараг холддоггүй байжээ.

Ажил үйлсээрээ гарамгай амжилттай явсан энэ эр найз бүсгүйдээ ийм зөөлөн нинжин хандаж байсан гэхэд итгэхийн аргагүй. Лаура Рокфеллер 1915 онд нас нөгчжээ. Жон эхнэрийнхээ дурсгалд зориулан нэрээр нь сайн үйлсийн сан байгуулсан нь өдгөө ч үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Жон Дэвидсон Рокфеллер хайртай бүсгүйгээ алдсанаас хойш 20 гаруй жил амьдарч, 100 нас хүрэхээсээ 2 жилийн өмнө өөд болсон юм.

Орчуулсан Э.Март : bigpicture.ru

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн