Эрүүл мэндийн яамны Мэдээллийн дараа ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Цэргийн төв эмнэлэгт халдвар авсан нэг хүн эдгэрсэн гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Д.Нарангэрэл “Цэргийн төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд нэг хүн нас барсан. Гэхдээ энэ хүн нь коронавирусийн халдвараас бус зүрхний суурь өвчнөөсөө болж нас барсан. Тус иргэнээс гурван удаагийн шинжилгээ авахад коронавирус илрээгүй бөгөөд бүрэн эдгэсэн байсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа коронавирусийн халдвар авсан. Архаг хууч, зүрхний өвчтэй гэсэн оношоор эмчлэгдсэн. Гурван удаагийн давтан шинжилгээгээр огт коронавирус илрээгүй учраас эдгэрсэн гэж үзсэн” гэлээ.
Л.Баяр