Сүүлийн 24 цагт 17,646 хүнд шинжилгээ хийхэд 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингээд Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,536 болсноос дотоодын халдварын тоо 1035 боллоо. Үүнээс 995 нь эдгэрчээ.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо сүүлийн өдрүүдэд буурах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, өмнөх долоо хоногтой харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн сүүлийн 24-48 хоногийн дотор коронавирусийн халдвар аймгуудад нэмж бүртгэгдээгүй. Энэ нь тухайн голомтуудыг бүрэн хяналтдаа авсан гэж үзэж болохоор байгаа юм гэж Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Л.Баяр