Гадаадаас иргэдээ татан авчрах хоёрдугаар сарын нислэгийн хуваарийг энэ сарын 27-нд албан ёсоор зарлана

2021-01-18 17:431min0
мөнхтүшиг

Бид нэгдүгээр сарын 27-ны өдөр хоёрдугаар сард гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана

Тусгай үүргийн нислэг үйлдэхтэй холбоотойгоор ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдлээ. Яг өнөөдрийн байдлаар гадаад улсаас нутаг буцах хүсэлтээ гаргаад буй 8,433 хүн байна.

Үүнээс нэн яаралтай буюу ирэх сардаа багтаж эх орондоо ирэх хүсэлтэй 2,660 орчим иргэн байна.

Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийг бүс нутгаар ангилж үзвэл:

  • Азийн бүсээс -6,315
  • Америк-1,478
  • Австрали-93
  • Африк-3
  • Европ-544 иргэн байна.

БНСУ-д манай улсын 45 мянга гаруй иргэн оршин суудаг. Тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 4,868 иргэн байна. Бид нэгдүгээр сарын 27-ны өдөр хоёрдугаар сард гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана” гэв.

Н.Батаа

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй