CoVID-19

Коронавирусийн халдварын эрсдэлийг 250 хувиар нэмдэг зүйл

Оросын Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Нойрны анагаах ухааны төвийн захирал Александр Калинкин коронавирусийн халдварыг 250 хувиар нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсийг нойр гэж нэрлэжээ.

“Нойр, дархлаа хоёр бол хоорондоо ижил төстэй зүйл. Хүн нойроо хассанаар дархлаа нь огцом унаж, вирусийн ямар ч халдвар авах магадлалтай болдог. Хэрвээ хүн өдөрт 5-аас доош цаг унтаад байвал 7-гоо дээш цаг унтдаг хүнтэй харьцуулахад вирусийн халдвар авах эрсдэл 250 хувиар өсдөг. Нойр маш чухал. Нойр бол бидний дархлааг хангаж байдаг зүйл” хэмээн Калинкин “Говорит Москва” радио станцад өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

 

Эх сурвалж: Kp.ru

Орчуулагч: Марта

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close