Японд нэгэн элсэгч хамраа амны хаалтаар хаахаас татгалзсанаасаа болоод нэгдсэн шалгалтынхаа дүнг хүчингүй болгуулжээ. Шалгалтын хяналт түүнээс халдвараас хамгаалах дэглэмийг зөрчихгүй байхыг 7 удаа сануулсан гэнэ.

Нэгдсэн шалгалтад 1,5 сая гаруй хүн оролцсон байна. Ингэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар амны хаалт зүүж чадахгүй элсэгч шалгалт зохион байгуулагчдад урьдчилан хэлж, тусгай өрөөнд орох буюу өөр хугацаанд шалгалт өгч болж байжээ. Харин журам зөрчсөн этгээд энэ тухайгаа урьдчилан сануулаагүй, хамраа хаахаас татгалзсан тул шалгалтын дүнг нь хүчингүй болгож, их сургуульд элсэх боломжийг нь хассан аж.

 

Эх сурвалж: Mir24.tv

Орчуулагч: Марта

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн