Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр ” 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 16.5 мянган тонн малын мах, 112.7 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн 14.1 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.6 мянган тонн хуурай сүү, 830 мянган ширхэг өндөг, 3.8 мянган тонн ургамлын тос, 97.1 мянган тонн төмс, 41.3 мянган тонн хүнсний ногоо, 4.5 мянган тонн элсэн чихэр, 1.2 мянган тонн давсны нөөцтэй байна” гэжээ.
Н.Батаа