Хөл хорионы дэглэмийг сулруулж, архи согтууруулах ундаа худалдсанаас хойш эрүүлжүүлэх байрны ачаалал эрс нэмэгдээд байна. Өчигдрийн байдлаар 237 хүн эрүүлжүүлэх байрт хонож, гэр бүлийн хүчирхийллийн 117 зөрчил бүртгэгджээ. Хатуу хөл хорионы үед эрүүлжүүлэх байрт хоногт дунджаар 100 гаруй хүн саатуулагддаг байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 1549 дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 1362 нь зөрчлийн шинжтэй байжээ. Тухайлбал, хүний биед халдсан 54, согтуугаар автомашин жолоодсон 45, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 117 дуудлага тус тус бүртгэгджээ.
Б.Эрдэнэ