Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
Өчигдөр нийт 15,300 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүн, УНТЭ-т нэгдүгээр сарын 16-нд ирж хэвтсэн нэг хүнээс коронавирус илэрсэн байна.
Ингээд дотоодын батлагдсан тохиолдол 1,016 боллоо. Харин Улаанбаатар хотын өвчлөл нийтдээ 690 тохиолдол болж байна