Сонгинохайрхан дүүрэг, Хархорины автобусны буудлыг хариуцлагагүй жолооч автомашинаараа дайрч сүйтгэсэн осол гарчээ.
Цар тахлын улмаас 11-р сарын 12-нд хөл хорио тогтоосноос хойш согтууруулах ундаа худалдахын хэсэгчлэн болон бүрэн хязгаарласан боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан зөрчил эрс нэмэгдэж ногоон байгууламж, хайс, гэрэл дохио, гэрлийн шон дайрсан хэргүүд энгийн үеэс 10 дахин нэмэгдэж 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд учирсан хохирол хэдийнээ 100 сая төгрөг даваад байгаа аж.
Мөн нэгдүгээр сарын 15-ны шөнө Хан-Уул дүүрэг Энгельсийн гудамжинд авто замын гэрэлтүүлгийн цахилгааны шит мөргөсөн осол гарчээ.
Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон ч Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг 20 байгууллага арчилгаа, засварын ажлыг тогтмол хийж байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.