Монгол эрдэмтдийн бүтээсэн “Элиза” хэмээх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ.

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээжээ. Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

“Элиза” нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусийн халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусийн тархалтыг судлах, хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой аж.

Оношлуурын талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Оношлуур бүтээхээр гурван сарын хугацаанд судалгаа хийсэн. Наймдугаар сарын 1-нд оношлуураа бүтээсэн. Энэ нь өвчлөөд эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг үздэг оношлуур юм. Эхний шатанд буюу оношлуур бүтээхэд 16 сая төгрөгийн санхүүжилт, дараагийн шатанд буюу шалгах, баталгаажуулах, тоног төхөөрөмж авах зэрэгт 180 сая төгрөгийн санхүүжилтийг БШУЯ-наас олгосон” гэлээ.

Эх сурвалж: www.inews.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн