Улаанбаатар-Сөүлийн чиглэлд өнөөдөр 10.40 цагт хөөрсөн ОМ-7302 дугаартай тусгай онгоц “Буянт-Ухаа” нисэх буудалд 20.44 цагт газардлаа.
Тус нислэгээр 164 иргэн эх орондоо ирээд байгаа бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүлийн-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа гэнэ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлсэн байна.
Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах ажээ.