Хууль судлаач А.Эрдэнэбаяр
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрх нь өнөөдрийг хүртэл тодорхой бус, маргаантай хэвээр байгаа.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгахдаа: “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу өнгөрөгч тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлсэн.
Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал нь бүрэн эрхээ хэрэгжүүлж буй ерөнхийлөгчийн хувьд эрх зүйн орчинг нь дордуулахгүй байх гэсэн хууль зүйн гаргалаа баримталж сонгууль явуулахгүйгээр үргэлжлүүлэн хоёр жил үүрэгт ажиллаа гүйцэтгээд нэг л удаа гэж заасан учраас дахин сонгогдохгүй гэсэн утгаар нь хуулиа баримталж асуудлыг шийдвэрлэх гарц байгаа харагдаж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 2019 оны өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэснийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд баталчихсан нь өөрөө өсуудал дагуулж байгаа юм. Тэгэхээр энэ заалтыг хэрхэн тайлбарлах нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс шалтгаална.
Ер нь хууль эрх зүйн онолынхоо дагуу эрх зүйн байдал нь дордох ёсгүй, нөгөө талаас одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас дахин сонгогдох эсвэл үргэлжлүүлэн хуульд нийцүүлэн хоёр жил сонгууль явуулахгүйгээр ажиллах эрхтэй гэж эрх зүйн онолын үүднээс харагдаж байгаа юм.
Манай улс анхны Ерөнхийлөгчөөр 1990 онд сонгосон гэхдээ тэр үед 1960 оны Үндсэн хууль үйлчилж байсан байдаг. Тэгвэл 1992 ондшинэ Үндсэн хуулиа Монгол түмэн батлаж өлгийдөж авснаар тухайн үеийн ерөнхийлөгч дахин сонгуульд өрсөлдөх, сонгогдох эрх нь нээлттэй болсон байдаг юм.
2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн болохоос шинээр Үндсэн хууль боловсруулсан шинэчлсэн зүйл огт биш тул энэхүү өөрчлөлтөд “Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно”гэж заасаны дагуу асуудалд хандах болоод байгаа. Тиймээс дагаж мөрдөж журмын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 онд хэрэгжинэ гэсэн заалт байхгүй учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө дагаж мөрдөж, одоогийн Ерөнхийлөгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй харин хугацаагаа хоёр жилээр сунгах асуудлыг ерөнхиийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хуулийн зохицуулалтаар одоо байгаа болон урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бүх хүний ажилсан хугацааг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж хангах боломжтой юм.
Одоогийн Ерөнхийлөгч хэрэв дахин сонгуульд өрсөлдөх эрх зүйн орчин хаагдсан гэж үзвэл Монголын ард түмэнд өмнөх сонгуулийн үеээр амласан “Үндэсний эрх ашигаа дээдэлсэн, иргэдээ дэмжсэн, эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн, экологийн тэнцвэрийг хангаж, эх нутгаа хамгаалсан, эрх тэгш харилцааг эрхэмлэгч” байх болон гэсэн амлалтай нэн яаралтай шийдвэрлэх, төрийн тогтолцооны бохирдлыг арилгах шийдэмгий алхамыг энэ богино хугацаанд хийх л чухал болж үлдэнэ.
Тухайлбал: Коксжих нүүрсний чанараар Монголд хоёрдугаарт орох, 1969 онд улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосоноос хойш өнөөг хүртэл 49 жил ажиллаж байгаа Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтанд оруулах төрийн мэдэлд авах гэсэн асуудлыг шийдэн гэсэнээ биелүүлэх, мөн байгалийн баялаг болон улсын өмч хөрөнгө санхүүгээс тодорхой хэсэг бүлэг завшиж оффшор бүсэд мөнгөн хэлбэрт шилжүүлэн хадгалсан хөрөнгийг буцаан оруулж ирэх асуудлаа нэн яаралтай шийдвэрлэж эдийн засгаа сэргээх ажиллаа хийхийг ард түмэн таниас хүсэж байна.