Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 16,854 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 12 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдлээ.
Үүнийг задалбал:
“Мөнххада” компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ.
БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ хяналтанд орсон, тусгаарлалтад байсан ажээ.
Л.Баяр