АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар Ерөнхийлөгч Трампыг огцруулахыг олонхын саналаараа дэмжжээ. Түүнийг бослогод өдөөн турхирсан гэдэг үндэслэлээр огцруулыхг дэмжсэн байна. Ингээд Доналд Трамп жилд хоёр ч удаа огцруулахыг зарласан анхны Ерөнхийлөгч болжээ.
Трампыг арваннэгдүгээр сарын 3-ны сонгуулиар Жо Байденыг ялсан гэдгийг албан ёсоор зарлах Конгрессын хуралдааны үеэр АНУ-ын Капитол руу халдахыг уриалсан дуудсан гэж буруутгажээ.
“Энэ үйлдлээрээ Доналд Трамп үндэсний аюулгүй байдал, арчдилал, Үндсэн хуульд заналхийлсэн хэвээр байгааг харууллаа. Хэрвээ түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээвэл хууль ёс, өөрөө удирдах захиргаатай үл нэмэх зүйл хийсэн болно” гэж Конгрессоос тэмдэглэжээ.
Тогтоолыг конгрессын 232 гишүүн дэмжсэний 10 нь бүгд найрамдахчууд юм байна. Харин 197 нь эсэргүүцжээ. Харин одоо тогтоолыг Байденыг тангараг өргөх хүртэл амралттай байгаа Сенатад хүргүүлэх юм байна.