Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 онд 60.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 8.7 (12.6 хувь) сая тонноор багасжээ.
Үүнд авто тээврээр тээсэн ачаа 10.4 (25.4 хувь) сая тонноор багассан нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Авто тээврээр 2020 онд 30.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 124.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос тээсэн ачаа 10.4 (25.4 хувь) сая тонн, зорчигчид 44.3 (26.3 хувь) сая хүнээр тус тус багаслаа.
Ачаа тээврийн ийнхүү багасахад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 6.8 сая тонн буюу 20.2 хувиар, зорчигч тээврийн хувьд нийслэлийн тээврээр зорчигчид (давхардсан тоо) 40.4 (26.5 хувь) сая хүнээр цөөрсөн нь нөлөөлжээ. Харин 2020 оны 4 дүгээр улиралд, авто замын тээврээр тээсэн ачаа өмнөх улирлаас 3.2 (34.5 хувь) сая тонноор өсөж, зорчигчид 11.2 (30.0 хувь) сая хүнээр багасав.
Төмөр замын тээврээр 2020 онд 29.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.7 (6.0 хувь) сая тонноор өссөн бол агаарын тээврээр өнгөрсөн онд 2.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхооос 3.2 (56.0 хувь) мянган тонноор буурсан аж.
Үндэсний статистикийн хороо