Швейцарын армид шинээр алба хаахаар болсон цэргийн үүрэгтнүүдийн тал хувь нь гэрээсээ гаралгүйгээр тангараг өргөж, автомат буу үүрнэ. Цар тахлын улмаас арми нь зайлшгүй үндсэн бэлтгэлийнхээ сургалтыг онлайнаар явуулахаар болжээ.
Энэ онд Швейцарын арми 12 мянган охид залуусыг цэрэг татсан байна. Тэдний тал хувь нь коронавирусийн тархалтыг эрсдэлийг бууруулах зорилгоор зайнаас алба хаахаар болж байна.
Цэргийн бэлтгэл нэгдүгээр сарын 18-нд эхэлнэ. Энэ хугацаанд хугацаат цэргийн алба хаагчид өдөрт 6 цагаар онолын хичээл үзэж, долоо хоногт 4 цаг биеийн тамирын дасгал хийнэ. Алсын зайны бүлэгт сургалтын хөтөлбөр бүхий гар утасны цэс явуулах юм байна. Ингээд 3 долоо хоногийн дараа шинэ цэргүүд бусадтайгаа нэгдэнэ. Ингэхдээ заавал коронавирусийн шинжилгээ өгөх юм байна.
Швейцарт 19-31 насны эрчүүд заавал цэргийн алба хаах ёстой байдаг. Харин эмэгтэйчүүд сайн дураараа армид алба хааж болно. Залуу дайчдын сургалт 18-21 долоо хоног үргэлжилж, дараа нь цэргийн үүрэгтнүүд халагддаг байна. Үүний дараа хоёр жилд нэг удаа 33 долоо хоногийн цугларалтад заавал оролцдог аж.