Улсын онцгой комиссоос энэ жилийн Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, 128 бөхийн барилдаан зохион байгуулна гэсэн мэдээлэл гарсан юм.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав хэлэхдээ, “Цагаан сарын барилдааныг зохион байгуулах эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Энэ сарын 25 хүртэл судалж, барилдааныг зохион байгуулах эсэхийг Улсын онцгой комиссоос шийднэ. Хэрэв барилдуулах болбол үзэгчгүйгээр 128 бөхийг барилдуулна гэлээ.
Б.Эрдэнэ