Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтны 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын шинэчилсэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд улсын хэмжээнд үргэлжилнэ.
Шинэчилсэн мэдүүлэг гаргах хуулийн хугацаа эхэлсэнтэй холбогдуулан мэдүүлэг гаргагч Та 2020 оны шинэчилсэн мэдүүлгээ https://meduuleg.iaac.mn/ цахим системээр мэдүүлж, баталгааны маягтыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өөрийн байгууллагын мэдүүлэг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д өгч баталгаажуулна уу.
Авлигатай тэмцэх газар