Киргизийн төрийн тэргүүний үржил шим сайтай газар ээлжит төрийн тэргүүнээ сонгожээ. Ээлжит Ерөнхийлөгчөөр Садыр Жапаров 80 гаруй хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан аж. Тэрбээр хоёронтоо ялж байгаа нь энэ юм. Учир нь зөвхөн сонгуульд бус, бүх нийтийн санал асуулгаар ялсан байна. Киргизүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улсын төлөө саналаа өгсөн гэнэ.
Ардчилал бэхжиж амжаагүй улс орнуудад ялагч бүхнийг авдаг гэх зарчим үйлчилдэг. Яг ийм байдлаар нөхөр, эхнэр нь удирдагчтайгаа адилхан болдог.
Садыр Жапаров нь Иссык-Куль мужийн Тюп дүүргийн Кен-Суу хэмээх жижигхэн тосгонд төржээ. Биеийн тамирын дээд сургууль төгсөөд, энгийн нэгэн цагдаа болсон байна. Гэтэл 0-ээс эхэлсэн тэрбээр гэнэт оргилд нь гарч, нефтийн нэгэн жижигхэн үйлдвэрийн захирал болжээ. Ингээд гэнэт л улс төрд орсон байна.
Үүгээр зогсъё. “Жижигхэн кишлак, уулын дүүрэг”. Ийм сайхан газрууд энэ улсад маш олон алдартай, тайван бус улстөрчдийг төрүүлдэг газар. Ийм л уулын дүүргийн иргэд Киргизийн хотуудад бөөнөөрөө сууж, бүхий л хувьсгалд дуртайяа оролцдог байна. Гэхдээ Жапаров тэдэн дундаас илүү ялгаран гарч ирсэн юм.
Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар энэ ерөнхийлөгч засгийн эрхэнд 10 жил байж чадвал дунд сургуулиудад түүнийг намтрыг хувьсгалч хэмээн заах байсан биз ээ. Киргизийн Че Гевара ч гэдэг юм уу.
Киргизийн ирээдүйн ерөнхийлөгч 2005 онд Цагаан ордон руугаа дайран орж, эхний ерөнхийлөгч Акаевыг түлхэн унагасан юм. Дараа нь 2012 онд хамсаатнуудтайгаа хамтран дахин ийм хаалтыг давж, үүнээсээ болоод ял авсан ч удалгүй цагаадсан байна.
Үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр тэр өөрийгөө хүчирхийлэл хийхэд бэлэн үндсэрхэг үзэлтэн гэдгээ харуулж, узбек угсаатан дотор дайсан тооцогдож эхэлсэн юм.
Дараа нь Кумтор алтын ордыг төрд авахын төлөө тэмцэж, мужийн захирагчийг барьцаалан авсан юм. Үүнийхээ дараа зугтсаныхаа төлөө 11,5 жилийн хорих ял авчээ.
Гэтэл гэнэт аз тохиож, 2020 оны намар Киргизийн гурав дахь хувьсгалын үеэр түүнийг шоронгоос гаргаж, Ерөнхийлөгчийн суудалд суулгажээ. Ийнхүү хэдхэн сарын дотор бүх зүйл өрнөсөн юм.
Жапаров хатуу гар, эмх журам хэрэгтэй болсон улс орноо удирдаж, өмнөх Ерөнхийлөгч Бакиевын адил төрийн үнэмлэхүй эрхийг авах гэж оролдож байна. Гэхдээ Жапаров Чили улсыг хайр найргүй аргаар хөгжин цэцэглүүлсэн Пиночеттэй тийм ч төстэй бус. Харин харизм, популист байдлаараа Венесуэлийн золгүй ардын сэтгэлийг булаасан Уго Чавестэй төстэй гэж болно.