2021-01-12 16:351min00

Өнгөрсөн 24 цагт эрүүлжүүлэгдсэн хүний тоо хөл хорионы үеийнхээс 139-өөр нэмэгдэж 225 хүн болжээ

138200195_157995189169878_4139515751623109801_n

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.01.11/ эрүүлжүүлэгдсэн хүний тоо хөл хорионы үеийнхээс 139-өөр нэмэгдэж 225 хүн болжээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд  дунджаар 86-100 орчим хүн эрүүлжүүлэхэд хонодог байсан бол өчигдрөөс хөл хориог сулруулснаар ийнхүү эрүүлжүүлэх байрны ачаалал эрс нэмэгдсэн байна. Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн үйлдэл 104 болж өсчээ.

Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд энэ сарын 10, 11-нд ирсэн дуудлага мэдээллийг харьцуулбал оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай дуудлага хоёр  дахин ихэссэн байна.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй