Дэлхийд анх удаа горилла коронавирусээр өвчилжээ

2021-01-12 14:32
2580943

АНУ-д Сан-Диего хотын амьтны хүрээлэнд хоёр горилла коронавирусийн халдвар авчээ. SARS-CoV-2-ын шинжилгээгээр сафари паркийн гориллууд эерэг хариутай гарсан гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Эдгээр амьтанд нэгдүгээр сарын 6-нд ханиалгах шинж илэрч байсан тул шинжилгээ хийсэн байна. Харин азаар бусад гориллоос халдвар илрээгүй байна. Өдгөө амьтдын биеийн байдал сайн, мэргэжилтнүүд байнга хянаж байна.

Амьтны хүрээлэнгийн захиргаанаас горилл ажилтнаас коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзжээ.

Орчуулсан Э.Март : korrespondent.net

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй