Газар хөдлөлтийн нөхцөл байдлаар мэргэжлийн байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал хийж байна.

Өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт болсон. Хүчтэй газар хөдлөлтөөс хойш хамгийн сүүлд 8:30, 9:10 цагт дахин чичиргээ мэдрэгдсэн талаар Ханх сумын засаг дарга Л.Даваабаяр мэдэгдсэн юм.

Монгол Улсын хэмжээнд 130 мянган барилга ашиглагдаж байна. Жилд 1000-1500 барилга шинээр ашиглалтад ордог. Газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт нэлээд өндөр байгаа. Орон нутагт 16.6, Улаанбаатарт 2.1 нь шаардлага хангадаггүй гэсэн тоо байдаг. 2006-2020 онд мэргэжлийн хяналтын байгууллага Улаанбаатар хотод 3600 барилгыг газар хөдлөлтийн тэсвэргүй гэж үзсэн. Хөвсгөл аймагт ажлын хэсэг гараад барилгууд дээр үзлэг шалгалт хийж байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд сургууль болон Засаг даргын тамгын газарт хананы замаск нурсан. Мөн орон сууцны жижиг барилгуудад хагарлууд үүссэн. Бусад аймгуудын хувьд ноцтой осол аваарь гараагүй байна гэж МХЕГ-ын Дэд бүтэцийн газрын дарга Д.Жаргал мэдээлэл өглөө.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн