Бокс, жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Токиогийн олимпийн бэлтгэлд гарлаа

2021-01-11 14:251min0
5ffbe9cab58c5

Бокс, жүдо, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх журмыг баримталж, хатуу сахилга батын нөхцөл байдалд Токиогийн олимпийн наадмын нэгдсэн бэлтгэл сургуулилтанд гарлаа.

Тэд олимпийн наадамд өрсөлдөх  бэлтгэхээ “Найрамдал” зуслан руу Спортын төв ордноос хөдөллөө. Үндэсний шигшээгийн баг тамирчдаа БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж, амжилт дүүрэн байхыг хүсч үдэн гаргасан байна.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй