НӨАТ-ын сугалаатай холбоотой эргэлзээ иргэдийн дунд их байдаг. Тэгвэл ШӨХТГ-аас энэ асуудлыг анхааралдаа авч, Цагдаагийн байгууллагатай хамтран, хөндлөнгийн байгууллагын хяналтад шалгалт явуулахаар болсноо мэдэгдлээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “НӨАТ сугалаатай холбоотой хардалт сэрдэлт үргэлжилсээр байна. Үнэхээр НӨАТ IT ажилтан өөрийн мэдээлэлд ойрыг ашиглан их хэмжээний мөнгө хожих боломжтой юу, сугалаа шударга байдаг уу⁉ Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас шалгана. НӨАТ сугалаатай холбоотой иймэрхүү мэдээлэл олон жил явж байна. Маргааш бид Цагдаагийн ерөнхий газар -ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба – Cyber crime unit of NPA Mongolia -д хамтран шалгах хүсэлтийг гаргах бөгөөд хөндлөнгөөс Авлигын эсрэг Transparency International Mongolia Транспэрэнси Интернэшнл Монгол -ыг оролцуулан хяналт шалгалтыг хийхээр төлөвлөж байна” хэмээн өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдээд байна.
Н.БАТАА