ЭМЯ-наас өчигдрийн /2020.01.10/ мэдээллийн үеэр Сонгдо эмнэлгийн лабораторийн эмч коронавирусийн халдвар авсан ба одоогоор Сонгдо эмнэлгийн эмч, мэргэжилтэн, эмнэлгээр үйлчлүүлэгч 160 хүнийг шинжилгээнд хамруулсан тухай хэлж байсан билээ.
Одоогийн байдлаар Сонгдо эмнэлгийн 22 ажилтныг ойрын хавьтал гэж үзэж тусгаарласан байна.
Энэ талаар өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр “Сонгдо” эмнэлгийн лабораторийн эмч батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон учраас 9-ний өдөр тус эмнэлгийн бүх ажилчдыг хоёрдогч хавьтлаар тусгаарлан шинжилгээ авсан. Ингээд 10-нд ойрын хавьтал халдвартай нь батлагдсан учраас Сонгдо эмнэлгийн ажилтан 22 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, дам хавьтал 65 хүнийг гэрийн ажиглалтад байлгах зөвлөмж өгөөд байна. Бусад ажилтнууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж болно. Ойрын хавьтлаар ажиглан тусгаарлах байранд тусгаарласан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Тиймээс хавьтал болоогүй хүмүүс нь ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн зөвлөмжийг гаргаж өгсөн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр