Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 835 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Нийт дуудлага мэдээллийн 702 нь зөрчлийнх бол хулгайлах гэмт хэргийн ес, гэр бүлийн хүчирхийллийн 88, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 34, гэмт хэргийн шинжтэй 56, хүний биед халдсан 40 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 86 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 38 зөрчил илрүүлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн