Сүүлийн 24 цагт 14216 шинжилгээ хийхэд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр нь “Тэнүүн-Огоо” компаниас гаралтай гэр бүлийн халдвар, “Ачтан” эмнэлэг, “Мөнххада” компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна.
Үүнийг задалбал:
- “Ачтан” эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм.
- “Тэнүүн-Огоо” компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа.
- “Мөнххада” компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,442 болсноос дотоодын халдварын тоо 942 боллоо. Үүнээс 896 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 535 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 11 , хүндэвтэр 106, хөнгөн 416 хүн байна.
Л.Баяр