Жорж Бушийн охин дүү коронавирусийн халдвараар нас барлаа

2021-01-11 11:43
870x489_0x101_detail_crop_20210111011302_dc91594a_ebbdf6a8c368bc9cae25a47571ea4adabeadc0c9cac161ee58f3b3c6c8112c52

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Бушийн охин дүү Нэнси Эллис Буш коронавирусээс үүсгэгдсэн хүндрэлээр 95 насандаа таалал төгсжээ.

Нэнси Эллис нь Массачусетс мужид Ковид-19-ийн хүндрэлийн улмаас нас барсан аж. Сүүлийн хэдэн өдрийн турш ээжийнх нь биеийн байдал эрс муудаж, арванхоёрдугаар сарын 30-нд халуурсан шинжтэйгээр эмнэлэгт хүргэснээр шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тухай хүү нь мэдээлжээ.

Тэрээр айлын 5 хүүхдийн нэг бөгөөд ганц охин нь байсан юм. Нэнси Эллис нь ахыгаа улс төрд идэвхтэй дэмждэг байсан. Сүүлд нь ахынхаа хүүг бас дэмжиж байсан юм. Ах Жорж Буш нь 2018 онд 95 насандаа таалал төгссөн юм.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news