Өнөөдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаатай холбоотойгоор үйл ажиллагааг нь нээж буй байгууллагууд болон иргэдэд өгөх зөвлөгөө.
Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдралын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай.
Үүнд:
- Аж ахуйн нэгж, байгууллагад:
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Амны хаалттай хүнд үйлчлэх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах
- 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
- Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
- 1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх
- Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах
- Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх
- Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах
- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
- Хурал, уулзалтыг цахимаар хийх
- Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний
- цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
- Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
- 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
Ажилчин, албан хаагчдад:
- Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх
- Гараа сайтар савандаж угаах
- Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
- Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
- Алсын зайнаас мэндчилэх
- Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах
- Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл
- белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Бээлий өмсөх
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
- Шүлсээ ил задгай хаяхгүй байх.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам