Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Pfizer/BioNTech компанийн хамтран боловсруулсан коронавирусийн эсрэг вакциныг түргэвчилсэн байдлаар албан ёсоор бүртгэж, баталгаажуулаад байгаа юм.

Тэвэл Дархлаажуулалтын үндэсний хороо, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хүний эмийн зөвлөл өргөтгөсөн хурал хийж, “Pfizer”, “Moderna” болон “Astrazeneca” компанийн үйлдвэрлэж буй коронавирусийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс олон улсын КОВАКС хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд вакциныг шуурхай авчирч, хүн амаа дархлаажуулна. 2021 оны эхний улиралд багтаан вакцин орж ирэхээр тооцож байгаа. Үүнээс өмнөх хамгийн өндөр үр дүнг үзүүлж байгаа гурван хөгжүүлэгч компанийн вакцины бүртгэлийг Монгол Улсын эмийн бүртгэлд оруулсан нь маш чухал юм. Өөрөөр хэлбэл, вакцин орж ирэх бүх талын бэлтгэлийг хангагдлаа гэж ойлгож болно. Вакцин орж ирсэн даруйд ард иргэддээ хийх боломжтой гэсэн үг. Вакцинжуулахдаа бүртгэлээ хэрхэн хийх, иргэдийг вакцины нэгдсэн дэвтэртэй болгох ажилд анхаарч байна. Вакцин орж ирэхэд хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийнхэн, архаг хууч өвчтэй, өндөр настай иргэддээ эхэлж хамруулна” гэлээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн