2021-01-09 17:141min00

УОК: Ирэх даваа гаригт хөл хорионы зэрэглэлийг бууруулна

9644da69ba21ab971d1de29400e50814b685af0a

Улсын онцгой комисс, Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр /2021.01.09/ хуралдлаа. Засгийн газрын тогтоолын дагуу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахаар боллоо.

Яг одоо Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. 19 цагаас олон нийтэд мэдээлэл хийнэ. Цаашид БЗД-ийн эмнэлэг шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх гэнэ.

Жишээ нь БГД-ийн 5, 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байгаа шиг. ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна гэж үзэж байна.

Б.Эрдэнэ