УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Үндсэн хуульд шүүгч нар хараат байж, хуульд захирагдана гэж заасан. Гэвч харамсалтай нь шүүгч нар хонгилын эзний талд үйлчилдэг. судалгаагаар нийт шүүгчийн 30 хувь нь өөрийнхөө томилсон буюу улс төрийн нөлөөллөөр шийдвэр гаргадаг гэсэн байна.
Монгол Улсын бүх шатны шүүхийн 60-70 хувь нь хараат шүүгчтэй. Хүний эрх хамгийн их зөрчигддөг Африкийн улсын дараа манай улс орж байна. Бид нарын батлах гэж байгаа хууль 560 хуульчийн тухай асуудал биш. Нийт ард түмний захиалга бөгөөд Монголчууд ходоодны биш шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдээд байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
Шударга ёс гэдэг зүйлийг нийгмээрээ хүлээж байна. Энэ үүднээс уг хуулийг өргөн барьсан. Ажлын хэсэг гурван сар ажиллаж өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Шүүгч хараат бус байх асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Уг зарчмын хүрээнд шүүхийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Шүүгч хараат бусаар томилогдох, шүүгчид хэн нэгэн нөлөөлөх асуудлыг хөндөж байгаа юм.